Орос эмэгтэй Сирид амьдрал ОХУ-аас дээр байна гэж ярьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 02

Иргэний дайн дэгдсэнээс хойших дөрвөн жилийн дотор Сириэс 11 сая хүн дүрвээд байгаа билээ. Тэгвэл сири эр дагаж нутагт нь очсон орос бүсгүй эх орондоо эргэж очих бодолгүй байгаа гэдгээ хэвлэлээр илэрхийлсэн нь хойд хөршид хөөрхөн сэдэв болж байна. Е.Немеха гэх тэр бүсгүйн ярианаас нь хүргэе.

-Та яагаад Сириэс явахгүй байгаа юм бэ?

-Яагаад гэвэл энд миний ажил, гэр бүл байна. Хүүхдүүд сургуульд сурдаг. Удаан амьдарсан болохоор шууд өөр газар очоод бүгдийг эхнээс нь эхэлнэ гэдэг хэцүү. Сиричүүд надаас “Та яагаад нутаг буцдаггүй юм бэ, айхгүй байна уу” гэж асуудаг л юм. Би мэдээж тэдэн шиг л айж байгаа. Өглөө гэрээс гарахдаа орой буцаж ирэх эсэхээ ч мэдэхгүй нөхцөлд амьдарч байна. Ажил маань байнга бөмбөгдүүлж байдаг Абу Рмани (Дамаскийн төвийн дүүрэг)-д байдаг. Гэхдээ хичнээн хүн байлаа ч гэсэн энэ бол нөхөр, хүүхдийн минь эх орон. Миний хувьд ч ялгаагүй.   

-Сирид амьдралын бололцоо хэр байна вэ?

-Бараг гэрэлгүй орчинд амьдарч байна. Цахилгаан хоёр цаг ирээд дөрвөн цаг тасардаг. Халаалт дулаан байхгүй /Сири улс халаалтаа шингэн түлшээр шийдсэн байдаг аж/. Хил хаачихсан болохоор мазут тасарсан. Байхгүйн зовлон их, гэхдээ яаж ийгээд болж л байна. Ливанд дайн самуунгүй мөртлөө  гэрэл цахилгаангүй харанхуй амьдарч байна шүү дээ. Сири дулаан уур амьсгалтай ч өвөл хүйтэрдэг болохоор гал түлэх хэрэгтэй. Цахилгаан ирэх хоёр цагийн хооронд халаагч залгаж гэрээ дулаацуулдаг даа.  

-Удахгүй өвөл болно, дахиад л даарах нь дээ?

-Удахгүй хийн зуух худалдаж авна. Тэгэхгүй бол, цахилгааны хүчдэл муу болохоор хоёр цагийн хооронд ус буцалж амжихгүй юм. Өнгөрсөн жил маш хүйтэн өвөл болсон ч даваад гарсан. Энэ жил ч дажгүй давах итгэл байна. Хамгийн гол нь дайн л байна. Энд тэндгүй буун дуу гарч, хүн үхэж байгаа нь аймшигтай. Энэний хажууд бусад нь юу ч биш л дээ.   

-Хэзээ нэгэн цагт эх орон руугаа буцах юм сан гэж бодогдож байв уу?

-Үгүй ээ. Одоохондоо гэр бүлээ хадгалах боломж байгаа учраас буцахгүй. Сирид амьдрал ОХУ-аас дээр байна. Үүнийг бүгд хэлж чадна. Тэр ч байтугай Унгар, Сербид дүрвэж очсон хүмүүс ч Сирид амьдрал хамаагүй дээр байсан гэж ярьж байна. Дайн дажинтай ч гэсэн сиричүүд серб, унгаруудаас илүү амьдарч байна шүү дээ. Дүрвэж байгаа хүмүүсийн дунд үнэхээр хохирсон, арга мухардсан нь бий л байх. Гэхдээ л ихэнх нь илүү хөнгөн, амар хялбар амьдрал хайж байгаа улсууд.

-Мазутаас өөр дутгдах юм байхгүй гэж үү. Эм тариа ч хангалттай юу?

-Тийм ээ. Дөрвөн жил гаруй амьдрахдаа эд бараагаа дутсанаа санахгүй байна. Энэ бүгд байна. Хэдэн жилийн өмнө Москвагаас Дамаскт нисч ирээд татваргүй дэлгүүрээр нь орсон юм. Үнэндээ юу ч байхгүй байх гэж бодож байтал хэрэгцээт бараа бүгд  байсан гээ. Бас Москвагийнхаас хамаагүй хямдхан шүү. Хэдийгээр дайн дажинтай ч гэсэн эрх баригчид иргэдийнхээ хэрэгцээг ямар нэг аргаар хангаад л байна. Бяслаг, эм тариа нь ч чанартай. Хэрвээ би Орост очих болбол юу авч очно гэж бодож байна. Эм. Найз хүүнүүд маань хэрэгтэй гээд түмэн янзын эмийн жагсаалт явуулчихсан байгаа шүү дээ. Эндхийн эм чанартай, бас хямдхан байдаг юм.

-Тэгвэл төрийн үйлчилгээ?

-Сирид эмх замбараагүй байдал дэгдэж байна гэж яриад л байдаг. Үнэндээ энэ нь хэн нэгний зохион байгуулалттай тарааж байгаа мэдэгдэл шиг санагддаг. Нийтийн тээвэр нь Москвагийнхаас дутахгүй. Олон чиглэлд, ховор биш явж байна. Би Дамаскийн дагуул хот Жобарт амьдардаг. Энд буун дуу байсгээд гардаг ч гэсэн автобус яг цагтаа явдаг хэвээрээ. 

-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Чөлөөт цаг гарна. Бид жишээ нь чөлөөт цагаа Латакия руу, далайн эрэгт очиж амардаг. Тартуст маш сайхан зочид буудлууд бий. Дамаск усан сан байдаг ч амралтын өдрөөр хүн пиг дүүрчихдэг юм. Иргэд тайван цагт байсан амьдралын хэв маягаа хадгалахыг хичээж байна.

 

С.Төгөлдөр        

 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ийм л бна(103.212.116.50) 2017 оны 01 сарын 03

Оросод үнэхээр хэцүү шүдээ. Хөөрхий оросыг мэдэхгүй амьдралдаа очиж үзээгүй хүмүүс лаг гэж боддог юм шиг байгаам зүгээр мухраар путин мундаг орос агуу гээд л ккк

0  |  0
irgen(150.129.142.142) 2017 оны 01 сарын 03

siri orosoos iluu jargaltai baihad manai hasiin ganhuyag sanaa ni zovood tuslamj yavuulaad baisiish dee.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 01 сарын 02

Teneg hymyys l tegj yaridag baih,,,delhiin hamgiin bayan oron baisanch chinii nutag bish gedgiig oilgoh chadvargui umnuud l ingej yaridag baih, Yamarch baisan torson nutgaas ilyy oron haana ch baihgui

0  |  0
Зочин(202.9.40.61) 2017 оны 01 сарын 02

хэзээ нэгэн өдөр монголчууд аль нэг улсад очоод энд байх нь монголоос хамаагүй дээр байна гэж ярина даа.

0  |  0
irgen(191.101.30.254) 2017 оны 01 сарын 02

ger orongui humuusee gadaadad tsagaachlah yumsan tend daarahgui hol undatai em taria ihtei saihn amidrah biz

0  |  0
zochinЗочин(116.44.154.116) 2017 оны 01 сарын 02

nedehgui er n gaihchihlaa torson nutag oronoo hariinhnaas dord uzne gej torson etseg ehee golsnoos oortsgui sanagdchihlaa

0  |  0
HAR OBAMA(202.9.42.92) 2017 оны 01 сарын 02

HALTAR TSARAILSAN HAR NIGER OBAMA TERORISTUUDIIG IVEEN TETGESNEES BOLJ SIRI ULS IRGENII DAIND NERVEGDSEN HOGIIN HAR OBAMA HARUUDAAR TOROO UDIRDUULJ BOLOHGUI GEDGEE AMERIKCHUUD OILGOOD TRUMPIIG SONGOSON SHUUDEE

0  |  0
Зочин(202.9.40.61) 2017 оны 01 сарын 02

хэзээ нэгэн өдөр монголчууд аль нэг улсад цагаачилж очоод энд монголд байхаас дээр байна гэж ярина даа.

0  |  0
Top