Үс засуулбал эд, мал арвижна

2017 оны 01 сарын 03

ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.1.3, Мягмар гараг
  • Билгийн тооллын: Шинийн 5
  • Наран ургах шингэх: 08.42-17.12
  • Үс засуулбал: Эд, мал арвижна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top