ЦЕГ: БНХАУ-ын иргэн Ө ийм хэрэг хийсэн нь үнэн

2017 оны 01 сарын 03

БНХАУ-ын иргэн нэг гэр бүлийн гурван гишүүнийг заазуурдаж, хүүхдийнх нь аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Ө 46 настай эмэгтэй Х-гийн толгойн баруун хэсэг, 13 настай Б-гийн зүүн гарыг, дөрвөн настай А-гийн толгойг тус бүр 2-3 удаа заазуурдсан байна. Үүний улмаас дөрвөн настай А газар дээрээ нас барсан байна. Тэгвэл энэхүү мэдээлэл хэр бодитой эсэх талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнаас тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг одоо шалгаж байгаа" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zichin(139.5.218.110) 2017 оны 01 сарын 03

Manai ulsyn huuli zavhruulsan aldaan deer togloj odoo bur baitlaa zaazuurdaj alj bna genee, uuriig n olny nuden deer zaazuurdah heregtei sh tee

0  |  0
Top