Тусгай сургуулийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

Өнгөрсөн онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуульд нэмэлт оруулж “15.12.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан. Хуулийг энэ оны эхний өдрөөс /2017.01.01/ эхлэн дагаж мөрдөхөөр болсон юм. Үүний дагуу тусгай сургуулийн сурагчид үнэ төлбөргүй үдийн хоолонд хамрагдаж эхэллээ.

Өөр нэгэн заалт тусгасан нь “32.8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино. Энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг нийслэл, орон нутгийн төсөвт жил бүр тусган, хэрэгжүүлнэ” юм. Энэ заалтын дагуу өчигдрөөс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй нийтийн тээврээр зорчих эрхтэй болоод байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top