“Оюутолгой” компанид дотоод гадаадын 3300 гаруй ханган нийлүүлэгч компани бий. Тэдгээр ханган нийлүүлэгч компаниудын форумыг энэ сарын 31-ний өдөр “Оюутолгой” компани зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Форумд оролцох хүсэлтэй нийлүүлэгчдийг бүртгэж эхэлжээ.
Тус форумын үеэр “Оюу толгой” ХХК уурхайн ашиглалтын турш хэрэглэх бараа, үйлчилгээний дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилтууд, хэрэгжүүлэх арга замууд, боломжуудаа танилцуулдаг. Мөн “Оюу толгой” ХХК-тай хэрхэн хамтран ажиллах, компанийн зүгээс гэрээлэгчдэд тавих шаардлагаа танилцуулах юм байна.
Т.Амараа
Сэтгэгдэл ( 0 )