Үс засуулбал өнгө зүс сайжирна

2017 оны 01 сарын 04

ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.1.4, Лхагва гараг
  • Билгийн тооллын: Шинийн 6
  • Наран ургах шингэх: 08.42-17.13
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top