Приус авто машины хулгайд алдагдсан 46 ширхэг толийг илрүүллээ

2017 оны 01 сарын 04

Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч, хороон цагдаа нар тухайн хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллах явцдаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд овор ихтэй эд зүйл авч явсан сэжиг бүхий 2 иргэнийг шалгахад Сонгино хайрхан дүүрэгт оршин суух хаягтай 48 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 49 настай, эрэгтэй О нар цаасан хайрцагт хийсэн Приус авто машины 46 ширхэг хавтас толь авч явсаныг саатуулан шалгаж байна.

ЖОЛООЧ та бүхэнд авто машинаа зориулалтын харуул хамгаалалт бүхий авто зогсоол, камерийн хяналттай ил зогсоолд байршуулж хэвших, дохиолол суурилуулах, авто машины толинд улсын дугаараа шивүүлж болзошгүй гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Жич: Дээрх 46 ширхэг толинд авто машины улсын дугаар шивсэн 2 ширхэг толь байгаа тул толио алдсан 65-52 унб, 89-84 убц улсын дугаартай приус авто машины жолооч та баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж холбогдох алба хаагчтай уулзана уу.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.206.195.163) 2017 оны 01 сарын 04

ЖОЛООЧ та бүхэнд авто машинаа зориулалтын харуул хамгаалалт бүхий авто зогсоол, камерийн хяналттай ил зогсоолд байршуулж хэвших............. TER ZOGSOOL CHIN XNA BAN AA????????????????????

0  |  0
Top