С.Зоригийн хэргийн ЗАХИАЛАГЧИЙГ шалгах ажлын хэсэг байгууллаа

2017 оны 01 сарын 04

Саяхан шүүхээс 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн. Харин одоо тус гэмт хэргийн захиалагчийг илрүүлэх төлөвтэй.

Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын газраас "С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгосон байна.
Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2(103.9.90.98) 2017 оны 01 сарын 04

одоо дөнгөж шалгаж байгаа юм уу захиалагчийг

0  |  0
Жүжгийн 2-р хэсэг(202.179.24.172) 2017 оны 01 сарын 04

Эхлээд 3 хүнд шүүхээр ял өгчихөөд дараа нь захиалагчийг олно гэдэг чинь хаанахын ёс вэ

0  |  0
Top