С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсээс хэн уучлал гуйх вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 04

  Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гэм буруутайг тогтоож, шүүхээс яллагдагч нарт хорих ял оноогоод байна. Арван долоон жил үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагаа сая дуусав. Энэ хооронд хэргийг шалгаж байсан үе үеийн ажлын хэсгийнхэн олон хүнийг хэрэгт сэжиглэж, улмаар аминд нь ч хүрсэн ноцтой хэлмэгдүүлэлт  үргэлжиллээ. Нэгэнт гэм буруутай этгээдүүдийг олж тогтоосон бол тэдний нэр төрийг сэргээх, Монголын төр уучлал гуйх цаг иржээ.

С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан хамгийн ихээр хэлмэгдсэн хүн бол талийгаач Д.Энхбат байлаа. Түүнд энэ хэргийг тохохын тулд 2003 онд Тагнуулын ерөнхий газрын хэлтэсийн дарга Б.Хурцаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Францаас түүнийг хүч хэрэглэн баривчилж, Англи, Герман улсаар дамжуулан Монголд авчирсан билээ. Энэхүү хүний эрхийг зөрчсөн онц ноцтой баривчилгаатай холбоотойгоор Б.Хурц (Тагнуулын ерөнхий газрын дарга) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Англид баривчлагдан шалгагдаж байсан удаатай.

Д.Энхбатад тагнуулынхан хэрэг тулгаж,  тэрээр 2004 онд хорих газраас суллагдаад хэдхэн хоногийн дараа өвчний улмаас нас барсан билээ. Хууль хүчний байгууллагынхан Д.Энхбатыг хэлмэгдүүлээд зогсохгүй түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэнг энэ хэрэгтэй холбоотойгоор төрийн нууц задруулсан хэргээр хорих ял оноож хэлмэгдүүлсэн нь ч бий. Амьд явах эрхэнд нь халдсан Д.Энхбатын үр хүүхдүүд өнөөдөр эх орондоо ч амьдрах эрхгүйд хүрч харь оронд оршин суугаа. Талийгаач Д.Энхбатын  хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан 2011 онд захидал илгээж байлаа.

Тэдний ирүүлсэн захидалд “Бидний аав Д.Энхбат 2004 онд хорих ангиас суллагдаад хэдхэн хоногийн дараа нас барсан. Өнөөдрийг хүртэл С.Зориг гэдэг хүний үхэлд буруутгагдаж, тэр нь нотлогдоогүй байсаар байтал аавыг минь цагаатгаасай, муу хүн байгаагүй гэдгийг хэлэх хүслээ тэвчин тохиромжтой цагийг хүлээж байлаа. Тэр цаг нь өнөөдөр тохиосонд бурханд бид талархаж байна. Англи улсад Б.Хурц гэдэг хүнийг саатуулж, шүүх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэрэг хууль бус, хүний амьд явах эрхэнд халдсан ноцтой явдал байсан гэдгийг нотолсоор байна. Бидний аав зохион байгуулалттай хилс хэргийн улмаас эрүүдэн тамлуулж, амиа алдсан нь үнэн тул аавын минь нэр төрийг албан ёсоор сэргээж өгнө үү” гэсэн байв. Талийгаачийн хүүхдүүдийн хэлсэнчлэн Монголын төр, хуулийнхан өнөөдөр түүнээс уучлал гуйх тохиромжтой цаг үе иржээ.

Д.Энхбатын эмгэнэлтэй хувь заяа ижил хэлмэгдүүлэлт И.Далхсүрэн гэдэг эгэл жирийн хөдөөний нэгэн залууг ч тойроогүй юм. И.Далхаасүрэнг мөн С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан шалгаж, зургаан жилийн хугацаанд монголын томоохон шорон, мөрдөнгөөр дамжуулан тарчлаан зовоосны эцэст тэрээр амиа алдсан билээ. Хүүхдийн колонид орж дэггүй явсаныхаа шийтгэлд тэрээр ийнхүү хэлмэгдүүлэлтийн нэгэн том золиос болсон байдаг.

Энэ мэт хэлмэгдүүлэлт рецидив хэрэгтэн Энхболд, хулгайч шар Эрдэнэ-Очир, бэлтгэл офицер Г.Отгонбямба, ах дүү Баатаржав, ард Я.Батсүх гэхчлэн олон хүнийг хамарчээ. Онц ноцтой хэрэгт холбогдсон л бол дээрх хэрэгт холбогдуулан шалгадаг, тарчлаан зовоодог хэлмэгдүүлэлт өрнөж иржээ. Хэдий гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдож явсан ч хийгээгүй хэргийн төлөө байцаагдаж, эрүү шүүлтэнд орж, эцэст нь алтан амиа алдана гэдэг харамсалтай хэрэг.

Энэ хэргийг ямар нэгэн аргаар илрүүлсэн болох, хэн нэгэнд тохох гэсэн эрээ цээргүй цагдаа хүчнийхний балмад үйл ажиллагаа олон хүний хувь заяагаар тоглосоныг мартаж боломгүй юм. Энэхүү хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан, үүрэг өгсөн, гүйцэтгэсэн хууль шүүх, цагдаа хүчний байгууллагын албан тушаалтнуудыг нэхэн шалгах, хариуцлага тооцох болсон юм биш үү. Монголын төр, хуулийн байгууллага хэн нэгнийг хэлмэгдүүлээд орхиж болохгүй. Хэлмэгдүүлэлт явуулсан бол уучилж, нэр төрийг нь сэргээдэг, тэр ч бүү хэл нөхөн олговор олгож хохиролгүй болгодог байх ёстой. Харин хэлмэгдүүлэлт явуулсан гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож байх учиртай. Эс тэгвээс хуулийнхан дураараа хүнийг хэлмэгдүүлдэг, шүүн тасалдаг, тарчлаан зовоодог, хүний эрхийг ноцтой зөрчдөг ийм үзэгдэл дахин гарахгүй байх баталгаа алга байна.

Т.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.111.43) 2017 оны 01 сарын 05

Damirangiin Enkhbat bol khun alaad gadagshaa zugataaj garsan eruugiin element bsandoo

0  |  0
Зочин(223.39.190.245) 2017 оны 01 сарын 05

Энэ бүхний төлөөсөнд элбэгдорж батүүл 2г шоронд үхтэл нь хатаааа

0  |  0
Mongol(150.129.143.252) 2017 оны 01 сарын 04

Elbegdorj, Hurts 2 olon humuusiig hohirooson.

0  |  0
Pppo(103.212.116.112) 2017 оны 01 сарын 04

Ogt gemgui hunuusiig yu gj baitsaah ve dee heregt hamaaraltai bolood l baitsaasan bga,zorigiig alaagui ch aluurchidad zaawarchilgaa ch umu 1 um damjuulsan dam damandaa olon huneer damjuulj uuldegdsen hereg bhaa daa,

0  |  0
Монгол(202.9.40.20) 2017 оны 01 сарын 04

Үнэхээр хэлмэгдүүлж байгаа бол тэр хүмүүсийн зовлонг та нар биш юмаа гэхэд үр хүүхэд чинь гарцаагүй амсах болно. Үнэн шүү! Бурхан ингэж л хэлдэг! Айхгүй байна уу?”

0  |  0
монголчууд(59.153.115.128) 2017 оны 01 сарын 04

Саяын хүмүүс бишээ. Бас л хилмэгдүүлэлт шүү

0  |  0
:-{(103.11.195.34) 2017 оны 01 сарын 04

:-[

0  |  0
Wasd(202.9.42.96) 2017 оны 01 сарын 04

Энэ хэрэг илрээгүй байгаа шүү. Сая бол цэвэр хэлмэгдүүлэлт хийгээд жирийн ардад тохсон.

0  |  0
зочин(180.149.93.14) 2017 оны 01 сарын 04

1998-2009 онд Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн ерөнхий прокурор болон ерөнхий шүүгчтэйгээ хамт уучлалт гуйх байх.

0  |  0
хурандаа(182.160.36.92) 2017 оны 01 сарын 04

батүүл булка хоёр уучлалт гуй

0  |  0
Үнэндээ(27.123.214.110) 2017 оны 01 сарын 04

Үнэндээ энхбат гэдэг хүн зоригын хэрэгтэй хэрэггүй цаазын ялтай хүнд гар жинхэнэ эрүүгийн элемент байсан хэлмэгдээд байх юм байхгүы

0  |  0
Эцэст(75.82.92.137) 2017 оны 01 сарын 04

Саяны гурван хүн мөн адил хэлмэгдсэн

0  |  0
оюун(182.160.37.204) 2017 оны 01 сарын 04

батүүл нараас нэх

0  |  0
Zochin(178.197.229.36) 2017 оны 01 сарын 04

Eruu shuult gej tamlan zovoodog shuult Mongold baidag yumuu?

0  |  0
угаадас(203.91.115.41) 2017 оны 01 сарын 04

Элбэгдорж тагнуулын дарга Хурц 2 хариуцлага хүлээх ёстой элбэгдоржийн гар хөл болсон хурц гэгч уяаны нохой маш олон хүнд хэрэг тохож хохироосон

0  |  0
mongol hunii ami (66.181.191.69) 2017 оны 01 сарын 04

Amiig ni neh gemeer mungun dungeer hemjigdehguich gesen dor hayj olon tegtei too mungu nehemjil gemeerl baina

0  |  0
Top