Монголбанк 50 мянгатын дэвсгэрт гаргахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

 Монголбанкнаас тавин мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргах гэж буй талаар мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвөөс мэдэгдэл гаргаж, ташаа мэдээлэл гэдгийг онцолжээ.

Тус мэдэгдэлд “Сүүлийн үед Монголбанкийг тавин мянган  төгрөгийн  тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж  байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй болохын албан ёсоор мэдэгдэж байна.  Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж  байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавин мянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

УИХ холбогдох бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасанаар Монголбанк нь Төв банк  (Монголбанк) –ны тухай хуулийн холбогдох заалтын дагуу  шинэ төрлийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргадаг.   Иймд иргэд та бүхнийг  хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэжээ.

Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top