Приусын толь хулгайлдаг бүлэглэлийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

 Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, тус дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Амартүвшин, хороон цагдаа дэд ахлагч н.Мөнхжаргал нар приус автомашины олон тооны толь хулгайлсан этгээдүүдийг саатуулан, шалгаж эхэлжээ. Цагдаагийн алба хаагчдыг хариуцсан хорооны нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа ЭХЭМҮТ-ийн хашаанд овор ихтэй эд зүйл авч явсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 48 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух 49 настай, эрэгтэй О нар цаасан хайрцагт хийсэн приус автомашины 46 ширхэг хавтас толь авч явсныг илрүүлсэн байна.

Зөвлөмж

Жолооч та бүхэн автомашинаа зориулалтын харуул хамгаалалт бүхий гарааш, камерын хяналт бүхий ил зогсоолд тавих, дохиолол суурилуулах, автомашины толиндоо улсын дугаараа шивүүлж болзошгүй гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөе. Төлбөртэй зогсоолд автомашинаа тавихдаа ч машин дотор ил харагдах эд зүйл, гар утас, цүнх, мөнгө төгрөг үнэт зүйлээ орхихгүй байхыг анхаараарай.

Жич: Дээрх 46 ширхэг толины дунд автомашины улсын дугаар шивсэн хоёр ширхэг толь байгаа тул толио хулгайд алдсан УНБ-6552, УБЦ-8984 улсын дугаартай приус автомашин эзэмшигчийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж холбогдох алба хаагчтай уулзана уу.

                                                Эх сурвалж: ЦЕГ-ын Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шарав(103.212.117.237) 2017 оны 01 сарын 05

ТВ-ээр гарахыг нь үзлээ.Хулгайч нарын бузар нүүрийг камераар ил гаргаж байвал дахин хулгай хийхээс халширах талтай.Гнмт хэрэгтэнүүд нүүрээ харуулахад халширдаг мөртлөө дахиад л хулгайгаа үргнүүрийг нь тод харуулж ямар нэг аргаар тод харуулж б айхыг хүсье.Цагдаа нарт баяр хүргье.

0  |  0
Top