Анхаар: Торгуулийн хэмжээ ингэж нэмэгджээ

2017 оны 01 сарын 05

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулж Замын цагдаагийн газраас торгуулийн хэмжээгээ өсгөжээ. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч М.МӨНХГЭРЭЛ " Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хамгаалах бүс, малгай хэрэглээгүй тохиолдолд өмнө нь 9600 төгрөгөөр торгож байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 12000 төгрөг болж өөрчлөгдсөн. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн тохиолдолд 19200 төгрөгөөр торгож байсан бол одоо 24000 төгрөг болох зэргээр өөрчлөлт оруулсан" гэжээ.

С.Баяр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.233) 2017 оны 01 сарын 05

Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүсэн нь замын хөдөлгөөн зөрчсөн үйлдэлтэй ямар хамааралтайг эдийн засгийн зүгээс нь тайлбарлах хүн замын цагдаагийн ханд байна уу? Танай байгууллага торгуул нэмсэн үйлдэд зөндөө л гаргаж, жолоочийн үнэмлэхийг сольж нэг үзсэн,сүүлдээ жолоочийн үнэмлэхээ 10 жилийн хугацаатай болгож нэг үзлээ. Арай даварч, татвараар жолоо мушгидаг иргэдийг хэт дарамлах болсон болж байгаа юм биш үү. Хариулт өгчих албан тушшалтан байна уу

0  |  0
tuvshin(112.72.11.108) 2017 оны 01 сарын 05

Neg garaaraa uguud nuguu garaaraa avnaaa gej

0  |  0
Top