Гадаад орнууд улстөрчдийнхөө оффшор дахь хууль бус орлогыг хураана

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

Оффшор буюу татваргүй статустай хуулийн этгээдүүд 18 их наяд ам.долларын хөрөнгө байршуулсан гэсэн тооцоог “Oxfam” хэмээх сайн дурын байгууллага гаргажээ.

Энэ их хөрөнгөний 2/3 нь Европт, үлдсэн 1/3 нь Их Британид ногдож байгаа гэж тэд үзсэн байна. Татвараас бултагсад ингэж татваргүй бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулснаар улсынхаа төсөвт 156 тэрбум ам.долларын хохирол учруулдаг ажээ.

АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 15 орчим их наяд, дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ-ын жилийн төсөв 1 227 600 000 ам.доллар (2010 оны байдлаар) байдаг. Тиймээс энэхүү судалгаа оффшор байгууллагын зүг хийсэн бас нэгэн том цохилт болж байна.

Өмнө нь өөр бусад байгууллага ч гэсэн ийм төрлийн судалгааг олонтаа хийж байсан юм. “Credit Suisse Global Wealth Databook”-д “Оффшор хуулийн этгээдийн эзэмшилд дэлхий даяар нийтдээ 94.7 их наяд ам.долларын үл хөдлөх хөрөнгө байна” гэсэн дүгнэлт гаргаж байсныг “Oxfam” эх сурвалж болгон ашиглажээ.

Эдийн засаг нь гүнзгий хямарч байгаатай холбогдуулан хөгшин тивийн удирдагчид сүүлийн үед “татвараас бултагчидтай” ширүүн тэмцэл өрнүүлж байна. Татваргүй бүсэд нуусан хөрөнгийг илрүүлж, буцаан татаж чадвал хямралыг давахад нэмэртэй учир ийнхүү мөнгө олохоор зүтгэж байгаа юм. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо энэ талаар гурван жил гаруй хугацаанд цуглуулсан баримтаа дэлгэсэн нь чухамхүү энэ бодлоготой холбоотой байсан билээ. Европын холбоо нэгэнт ийм бодлого бариад эхэлсэн болохоор татваргүй байгууллагуудыг бүртгэдэг, үйлчлүүлэгчийнхээ хөрөнгийг нууцалдаг улсууд нүд үзүүрлэгдэж эхэлжээ. Тухайлбал, Швейцарь, Люксембург, Австрийг хатуухан шүүмжилж байгаа юм. Эдийн засгийн байдал нь харьцангуй тогтвортой Израиль улс мөн оффшор бүсийн эсрэг тэмцэлд нэгдээд байна.

Тус улсын Сангийн сайд Моше Кахлон хууль бусаар олж авсан хөрөнгө, татвараас зайлсхийгчидтэй тэмцэх кампанит ажил өрнүүлж байгаагаа зарлаж, ингэснээр 2017 онд зургаан тэрбум шекель (1.62 тэрбум доллар)-ийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон хэмээн мэдэгдсэн юм. Их Британид ч гэсэн татвараас зайлсхийгчдийн эсрэг кампани хэдийнэ эхэлсэн бөгөөд Кайман, Виржини, Нормандын арал, Гибралтарт дарамт үзүүлээд эхэлжээ.

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gischuud(202.179.25.194) 2017 оны 01 сарын 06

hurdhan mungu tugruguu uur gazar uur nereer nuuhaas

0  |  0
ард(103.57.95.175) 2017 оны 01 сарын 05

манай ухаантай түшээд оффшороос л улсад хөрөнгө орж ирдэг гэж ухаан уралдуулдаг барууны тэнэгүүд хураана гэнээ

0  |  0
Зоригт Монголчууд(202.126.89.173) 2017 оны 01 сарын 05

хятадаас зээл гуйхаа болиод Монголынхоо луйварчидын оффшор дахь хөрөнгийг хураан авч өрөө дарах хэрэгтэй.Баяр,Баярцогт,Зоригт,Сү.Батболд,Ганзориг нараас эхлэх хэрэгтэй

0  |  0
zochin(202.179.31.94) 2017 оны 01 сарын 05

Mongol uls offsorchidin mongiig huragad odoo baiga buh or tolboro baragdulad tsaana n uls ard irged dee eeltei tosol hotolbor heregjuleh buren bolomjtoi bolno.iim uildel hiisen nam uls toriin huchin monhod yualah tabilan huleej bna.........

0  |  0
j(202.21.106.127) 2017 оны 01 сарын 05

manai huuli zyin said baabar gedeg nohor 2 bh -stoi l gej bna lee

0  |  0
kmhkn(202.179.29.147) 2017 оны 01 сарын 05

mongold iim udur irnee....luiwarchid uilee uzeh tsag udahgui irne

0  |  0
2016(103.26.194.209) 2017 оны 01 сарын 05

манайх манангын луйварчидын хөрөнгийг хураахад л өр ширээ дараад амар сайхан жаргах нь :-bd :-bd =D> =D>

0  |  0
Муу баярцогт(202.9.40.197) 2017 оны 01 сарын 05

баярцогт, сү батболд с.баяр гурвын хөрөнгийг хураахад л Монгол улс хямралаас гарна шүү...

0  |  0
Top