Багануур дүүргийн хүүхдийн тоглоомын төвд төлөвлөгөөт бус зөвлөгөө өглөө

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст тус дүүргийн иргэн С.Эрдэнэтөгсөөс ирүүлсэн “Хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг шинээр явуулах” хүсэлтийн дагуу Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.

Тодруулбал, өнгөрөгч өдөр дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Буяндэлгэр, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Сарантуяа нар хамтран ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдал, мөрдвөл зохих хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилт, объектын эрсдлийг үнэлэх зорилгоор “Намуун” хүүхдийн тоглоомын газарт төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.

Байцаагчид тус тоглоомын газарт Улсын байцаагчийн зөвлөмж гарган хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top