АНХААР: ”Боярышник” нэртэй этилийн спиртэд хордож, 70 гаруй хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

Эрхүүгийн Ново-Ленино дүүргийн яаралтай тусламжийн төвд 2016 оны 12 дугаар сарын 17-ноос хойш ижил шинж тэмдэгтэй, гүн хордлогод орсон 35-50 настай хүмүүсийн дуудлага нэмэгджээ. Эдгээр өвчтан жижиг захуудаар зарагдаж байсан гоо сайхны бүтээгдэхүүнийг ууж хэрэглэсэн байна.

Уг бүтээгдэхүүнд метилийн спирт болон антифриз гэсэн хөлдөөх шингэн агуулагдсан бөгөөд шошгон дээр уухыг хориглоно гэсэн бичигтэй байсан хэдий ч иргэд анзааралгүй уужээ. Одоогоор ОХУ-д 70 гаруй хүн нас барсан мэдээтэй байна. 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top