ХААИС-ийн гарааны компаниудын үйл ажиллагаатай танилцлаа

2017 оны 01 сарын 05

Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд удирдамжийн дагуу өнөөдөр /2017.01.04/ ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн төв болон гарааны компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Гантулга болон бусад албаны төлөөлөгчид ХААИС болон харьяа хүрээлэнг түшиглэн байгуулагдсан 17 гарааны компанийн үйл ажиллагаатай танилцан,  профессорын багийн гишүүдийн санал, хүсэлтийг сонслоо.

ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төв

• Гарааны Монгол экологийн бордоо ХХК

• Гарааны агромоторсервис ХХК

• Гарааны билиг ундрах бүл ХХК

• Гарааны ЖГБ силика ХХК

• Гарааны шинэ-эко ХХК

• Гарааны агро энержи ХХК

• Гарааны ХААМАШ ХХК

• Гарааны мэргэн хариг ХХК

• Гарааны онч технологи ХХК

Мал эмнэлгийн хүрээлэн

• Гарааны рецептор ХХК

• Гарааны ветбиотех ХХК

• Гарааны монбиотик ХХК

• Гарааны праймер ХХК

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

• Гарааны ургамалын эмч ХХК

• Гарааны арвин ургацын ундраа ХХК

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

• Гарааны Анар эрдэс тэжээл ХХК

• Гарааны арвин ургацын ундраа ХХК

Ажлын хэсгийн гишүүд ШУТИС, МУИС, АШУҮИС, ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүдэд батлагдсан хуваарийн дагуу ажиллаж, санал, дүгнэлтийг  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм.

Ажлын хэсгийн гишүүд дараах чиглэлийг баримталж ажиллана. Үүнд:

-       Эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниудын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлэлт дүгнэлт гаргах;

-       Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн хангахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх гарцыг тодорхойлох;

-       Инновацийн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал солилцох;

-       Цаашид инновацийн салбарын хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох үүднээс холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт хийх санал боловсруулна. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top