Төмөр замын барилгын ажлыг идэвхжүүлнэ

2017 оны 01 сарын 05

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд шинэ ондоо хэрэгжүүлэх 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 багц ажлын төлөвлөгөө багтсан юм.

Уггэрээний хугацаанд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан, барилгын ажлыг эхлүүлэхээр тусгасан байна Түүнчлэн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөyр замын барилгын ажлыг эхлүүлж, Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах томоохон ажлуудыг төлөвлөжээ. “Богд хан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой талаар онцлон дурьдсан юм.

2017 онд хэрэгжүүлэх уг төсөл хатөлбөрийн жагсаалтад

1.    Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэл 192 км төмөр зам барих төсөл

2.    Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл

3.    Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл

4.    Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл  тус, тус багтсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top