С.Зоригийн хэргийн талаар шинэ баримт дэлгэнэ

2017 оны 01 сарын 05

С.Зоригийн хэргээр яллагдсан Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн 2017 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр 12:00 цагт Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд тайван жагсаал хийхээр болжээ. Энэ үеэр “С.Зоригийн хэрэг”-тэй холбогдох шинэ баримтыг дэлгэх аж.

Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсан 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр алагдсан билээ. Хууль хяналтын байгууллага 18 жилийн дараа хэрэг үйлдэгчдийг олж тогтоон, 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхээс Орхон аймгийн харьяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2, 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 зааснаар буюу өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж шунахайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар захиалгаар бүрэлгэсэн хэмээн шүүж, 24-25 жилийн ял оноосон юм.

Харин яллагдагчдын ар гэрийнхэн  шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, давж заалдахаа илэрхийлээд буй. 

Нэмж өгүүлэхэд Улсын Ерөнхий прокурорын газраас С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлан шалгаж байгаа "С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байгаа юм.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dulam(202.179.31.28) 2017 оны 01 сарын 06

Tagnuul,tsagdaagiin yerinhii gazar hund gemt heregteitemtseh tasgiinhan 18 jil yu hiij bsiin ene hereg deer ajillaj bgaagui gej uu odoo shalgasan dur esgej humuusiig taivshruulj neg ih ajil hiih gej bgaadur esgen humuusiin setgehuigeer toglood bgaam bish uu. Shalgaad zuv bsan bna geed esvel tag jig bolchihno biz dee. Ingej reklamdaj joohon shuum darah gej sedej bgaam bish uu gej bodogdood bhiin

0  |  0
zoshin(202.179.11.10) 2017 оны 01 сарын 05

Huulish geed bga hvn shinii dvvg ahiig heregt gvtgeed yl egsen bol shi yah be temtsene ybna biz de.iimerhvv uhamsartai huulshid baidag gehed haramsamaar bna shvvv hiigeegvi hergiin telee isheh gejvvv ene hvmvvs shi harin isheh heregtei de

0  |  0
уншигч(103.23.51.3) 2017 оны 01 сарын 05

шинэ баримт гээд л солиороод байхын тэгвэл жинхэнэ алуурчдыг ялласан гэдэгт эргэлзэх юм алга

0  |  0
xuulich(86.209.207.208) 2017 оны 01 сарын 05

Davaad ch nemergui bx daa xuuli bol guuli bish shuu dee!!! Duriin xunii toglodog togloom bish!!! Davj boldoggui shugamiig davsan xumuus ert oroi xezee neg udur barigdax l bsan. Aluurchin xuuxed xumuujuulsen ar geriinxnii ni bas buruu,olnii nudend garch shivshig bolj baidag.Erguu yumuu xaashaa yum be?!Umnuus chin ichij bna

0  |  0
Top