Үс засуулбал нас уртасна

2017 оны 01 сарын 06

ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.1.6, Баасан гараг
  • Билгийн тооллын: Шинийн 8
  • Наран ургах шингэх: 08.41-17.15
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болох болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top