Бага насны хүүхэд залилдаг этгээдийг илрүүлэн шалгаж байна

2017 оны 01 сарын 06

“Эгч нь буяны ажлаар явж байна. Буяны ажилд оролцоод гарч ирэхээр чинь мөнгө өгнө” гэж хуурч мэхлэн бага насны хүүхдүүдийн гар утас, үнэт зүйлийг залилан авдаг М гэгчийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, үнэт эд зүйлийг хэрэглүүлэхээс аль болох татгалзах, хичээлдээ явах, тарах үед нь тосож авч хэвших шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gomo(59.153.115.208) 2017 оны 01 сарын 06

ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ

0  |  0
Top