МХЕГ-аас 482.3 гр алтыг улсын орлого болголоо

2017 оны 01 сарын 06

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өглөө. Энэхүү алтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 болон 04 дүгээр шийдвэрийн дагуу улсын орлого болгож байгаа юм.

Ийнхүү МХЕГ-аас өмнөх жилүүдтэй нийлээд нийт хоёр кг гаруй алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ улс орны эдийн засгийг тэтгэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн хугацаанд хууль бус олборлолтын улмаас алтны нөөцөд учирсан хохиролд 3.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.146) 2017 оны 01 сарын 13

өөрөө төл

0  |  0
ЗОЧИН ГЭХҮҮДЭЭ(122.201.24.209) 2017 оны 01 сарын 06

ИЧМЭЭР ЮМ КГ ТН ООР НЬ ХУЛГАЙЛААД БАЙГАА САЙД ДАРГА ГИШҮҮДЭЭ ЯАХ ЮМ БОЛ

0  |  0
Top