Элчин сайд У Сантай уулзлаа

2017 оны 01 сарын 07

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд У Саныг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Нэг өрх нэг ажлын байр” гэсэн маш том зорилт бий. Улаанбаатар хотод ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд гэр бүл, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, та бүхний туршлагаас хуваалцах сонирхолтой байна” хэмээлээ.

Элчин сайд У Сан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахад бэлэн байх болно. Өнгөрсөн жилийн хувьд бид Монголоос 2800 хүнийг өөрийн улсдаа ажиллуулахаар болсон хэдий ч тэр тоондоо хүрч чадаагүй. Энэ жил ажиллах хүч бүрэн гаргах боломжтой. Үүнээс гадна зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлдэг олон иргэн бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд нягт хамтран ажиллах болно” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top