Архины үнийг нэмэх төлөвлөгөө боловсруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 07

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон улсынхаа архидалтыг зогсооно хэмээн амлалт өгчээ. Тэрбээр Британийн зүүн хойд нутгийн эмнэлэгт айлчлах үеэрээ амлажээ. Судалгаанд дурьдсанаар жилд л гэхэд 2.7 тэрбум еврог архи, алкохолны төрлийн бүтээгдэхүүнд зарцуулдаг аж. Английн Засгийн газраас энэ жилийн сүүлч үеэс эхлэн алкохолны бүтээгдэхүүний эсрэг стратеги боловсруулахаар болжээ. Энэ төлөвлөгөөний нэг хэсэг нь архины үнийн хамгийн доод хэмжээг хүртэл нэмэх явдал юм байна. Сайд нар энэхүү саналыг өргөн бариад байгаа аж. Шотландад аль хэдийн архины эсрэг төлөвлөгөөг боловсруулаад эхэлжээ.

Дашрамд дурьдахад, Дэвид Камерон ирэх гуравдугаар сард Америкт албан ёсны айлчлал хийхээр болоод байгаа. Тэрбээр Б.Обаматай хоёр орныхоо эдийн засаг, түншлэлийг дээшлүүлэх зорилгоор нэг хоногийн айлчлал хийх юм байна. Үүнээс гадна Афганистан, Иран, Ойрхи Дорнодын тулгамдсан асуудлуудыг ярилцахаар төлөвлөжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.225) 2017 оны 01 сарын 07

KHEZEENII MEDEE TAWIAD BAINAA? ALI KHEZEE ERUNKHII SAYDAA BOLISON SHU DEE

0  |  0
Top