Хүүхдийн зовлонгоор хөлжигсөд

2017 оны 01 сарын 07

Хүн чанар, хүнлэг сэтгэл... Энэ үгсийн мөн чанар, гол утга учир эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг дээр хамгийн ихээр тодорч харагддаг юм шиг ээ. Өвдөж шаналаад явж байхад хүнлэг сэтгэлээр тосоод угтах эмнэлэг, эмч нар энэ цаг үед хэр олон байгаа бол гэх бодол өөрийн эрхгүй төрөх. Учир нь хүний эрүүл мэндээс эн түрүүнд хэтэвчийг нь “үздэг” гажиг тогтолцоо манай улсын эрүүл мэндийн салбарт нэгэнт буй болжээ. Ялангуяа энэ тогтолцоо “хувийн” гэх тодотголтой эмнэлгүүдэд тод харагдаж байна. Хүйтний улирал эхэлж, хүүхдийн ханиад томуу ихэссэн энэ цаг үед хувийн эмнэлгүүдийн үзлэгийн ханш тэнгэрт хаджээ. Энэ талаар эцэг эхчүүд “Энэ өвөл хүүхдийн эмнэлгийн үзлэгийн төлбөр өсчээ.

Тухайлбал, “Интермэд” 35000-аар үзлэг хийдэг байснаа 45000 болгосон, “Баянгол” 25000 байсныгаа 35000 болгосон гэх мэт… Энэ салбарынхан уг нь ард олны хүүхдүүд нийтээрээ ханиадтай, хатгаатай ийм хүнд үед хүнлэг сэтгэл гаргаад үнээ хямдруулдаггүй юмаа гэхэд өсгөхгүй байвал зүгээрсэн. Яаасан ч сэтгэлгүй юм. Эсрэгээр нь өсгөөд байхын. Хоёр хүүхэд зэрэг үзүүлэхэд шууд 70000-90000 төгрөгийн төлбөрт унана. Хамгийн гол нь хаана ч үзүүлсэн нээх сонин. Яг мэдээд байгаа ч юм шиг мэдэхгүй байгаа ч юм шиг нэг л эргэлзээтэй. Үзүүлээд үр дүнд хүрссэн нь хэд бол...” хэмээн бухимдан ярьж байна. Мөн өөр нэгэн эх сурвалж “Хувийн эмнэлэг үзлэгийн үнээ арай нэмж байна. Нэг уушгийг чагнаж үзэхэд 15000 байсан бол одоо 35000 болчихож. Хүүхдийн уушигны тоо нэмэгдээгүй л байлтай. Чагнаж мэддэг бол хоёр уушгийг  2-5 минутанд чагнаад адилхан л онош гарч байгаа. Үүнд үнэ нэмээд байх шалтгаан бий гэж үү” хэмээн бичжээ.

Үнэхээр ч тийм юм. Энд нэг зүйлийг бид салгаж ойлгох хэрэгтэй. Эмнэлгийн эмчилгээний зардал, асаргаа сувилгааны үнэ зах зээлийнхээ ханшийг дагаад өсөж болно оо. Хамгийн гол хүүхдийн уушиг чагнуулах, ханиадны онош тогтооход ханшийн өсөлт хамаагүй л санагдах юм. Хатгаа өвчин элбэгшиж, ханиад томууны тархалт дийлдэхээ байсан ийм хүнд цагийг эрүүл мэндийн байгууллагынхан тэр тусмаа хувийн эмнэлгүүд “Мөнгө олох нөхцөл”-өө болгож байгаа нь үнэхээр харамсалтай. Эрүүл мэндийн байгууллага гэдэг “Хүний зовлонгоор хөлжигсөд” болчихсон юм биш биз гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрөх...

С.Баяр

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмч бас хүн(203.91.115.36) 2017 оны 01 сарын 07

эмч нарын хэрэглэдэг иддэг уудаг бүхний үнэ өсөж байна. эсвэл эмч нар бусад хүмүүс шиг биш юмуу . сэтгүүлч нар бусдыг өндийж босохгүй болтол муулж бичихдээ хэдэн сая төгрөг авдаг гэж учир мэддэг хүн хэлж байсан шүү . Эмчийг хааяа ч гэсэн хүн гэдгийг сана

0  |  0
эмч бас хүн(203.91.115.36) 2017 оны 01 сарын 07

эмч нарын хэрэглэдэг иддэг уудаг бүхний үнэ өсөж байна. эсвэл эмч нар бусад хүмүүс шиг биш юмуу . сэтгүүлч нар бусдыг өндийж босохгүй болтол муулж бичихдээ хэдэн сая төгрөг авдаг гэж учир мэддэг хүн хэлж байсан шүү . Эмчийг хааяа ч гэсэн хүн гэдгийг сана

0  |  0
Zochin(202.9.40.215) 2017 оны 01 сарын 07

Huuhdiin zovlongoor bayjigchid ih boljee jishee ni havdariin emnelegiin huuhdiin tarihinii havdariin tasgiin hamt olon ovdoj zovj bgaa huuhduudiig hodoo oron nutgaas boon chiregdel bolgoj zaaval huuhduudee elkond avchirch oruul gechiheed baiguulguudiin ogson beleg mongon tuslamj em tariag huuhduuded ogolgui hamgiin hyamd 4500 togrognii belgiig ogch busdiig ni oorsdoo avch uldej bna etseg ehchuud ajil torloo aldaj hodoo oron nutgaas boon zardal chiregdel bolj irj bhad hunii zovlongoor biznes hiigchid ih boljee.

0  |  0
Top