Орон сууцны хоёроос дээш давхарт баллон байрлуулж, ашиглахыг хориглодог

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 08

Хэрэглэгч кафе, ресторан, баарны нийтийн хоол үйлчилгээний газруудад суурилуулагдан ашиглагдаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хийн хангамж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хэрэглэгчдэд тавих дотоодын хяналтыг сайжруулах зорилгоор НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

 

  1. Шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор байрлуулахгүй, хадгалахгүй байх “Хийн хангамж БНбД 42-01-04”-ийн 9.49 /Орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор баллон байрлуулахыг хориглоно/;
  2. Шингэрүүлсэн шатдаг хийн бүлэг баллоныг “Хийн хангамж” БНбД 42-01-04-ийн 9.36, 9.37, 9.38 /Олон нийтийн болон орон сууцны барилгыг хийгээр хангах тохиолдолд 600 литр хүртэл хэмжээтэй бүлэг баллоныг барилгын ханатай тулгаж байрлуулж болно./ заалтад нийцүүлэн суурилуулах, баллон хадгалах байрыг “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн шаардлагад нийцүүлэн барих;
  3. Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах ажилчдыг “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.1 “...олон нийтийн болон орон сууцанд байрлуулсан ахуйн зориулалттай хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хариуцагч нь хийн аж ахуйн байгууллага буюу сургалтын төв дээрх сургалтанд жилд нэгээс доошгүй удаа хамрагдсан байх ёстой.”, 3.8.2 “Хийгээр ажилладаг тоног төхөөрөмжийг ажиллуулдаг хүмүүс нь хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны талаар сургалтанд хамрагдаж, зааварчилгаа авч, ажиллуулах дадлага хийж, мэдлэгээ шалгуулсан байна...” заалтын дагуу дүрмийн мэдлэг олгох сургалтанд хамруулж үнэмлэхжүүлэх;
  4. Хийн баллонт тоног төхөөрөмж бүхий өрөөнд “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3.8.6 “Нийтийн байр, ахуйн үйлчилгээ, цайны газар, зочид буудал зэрэгт хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах талаар санамж зааварчилгааг ил тод бичиж тавьсан байх...” заалтын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгааг байрлуулах, хийн баллонт тоног төхөөрөмж аюулгүй ашиглах талаарх зааварчилгааг байнга мөрдөж ажиллах;
  5. Шингэрүүлсэн шатдаг хийн баллон болон хийн тоног төхөөрөмж бүхий өрөө тасалгааг “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3.11.1 “Эзэмшигч байгууллага нь хий дамжуулах хоолой, тоноглол дээр суурилуулсан дохиолол, автомат хянах ба хэмжих хэрэгсэл болон тэсрэлтийн ба галын аюултай бүс, байрны цахилгаан хэлхээний аюулгүйн горимыг хангасан тэсрэлтийн хамгаалалттай цахилгаан тоног төхөөрөмжийн урсгал болон их засвар, байнгын техникийн хяналт, үйлчилгээг хангаж байж ажиллах ёстой.” заалтын дагуу хий алдагдал мэдрэгч дохиолол болон автомат хэрэгсэлээр хангах;
  6. Шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгчид ашиглалтын шаардлага хангасан, гэмтэлгүй бүрэн бүтэн баллонд цэнэглэсэн хийг авч хэрэглэх;
  7. Суурийн давхар болон техникийн давхарт хийн баллонт тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.
  8. Хэрэглэгчид ашиглалтын шаардлага хангасан хийн тоног төхөөрөмж ашиглах, бүрэн бүтэн байдлыг сайтар шалган хүлээн авч байх.

Шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хийн хангамж, худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь ”Газрын тосны бүтээгдэхүүний тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”,  “Автотээврийн тухай”, “Газрын тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиуд, “Хийн хангамж” БНбД42-01-04, “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, “Автотээврийн хэрэгслээр хүний амь насанд аюул учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэх журам”-ийг тус тус мөрдлөг болгон ажиллах нь зүйтэй.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top