Чехийн элчин сайдын яамны цахим шууданг хуурамчаар үйлдэн, залилан хийдэг байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 08

2016 оны наймдугаар сараас эхлэн Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Тус этгээдүүдийн хувьд фэйсбүүк хуудсанд “Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэх зарын дагуу иргэдтэй холбогдохдоо дуу хоолойгоо өөрчлөх төхөөрөмж ашиглан ярьж, өөрийгөө Бүгд найрмадах Чех улсын элчин сайдын яаманд ажилладаг хэмээн итгүүлэн, хохирогчийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шууданг илгээдэг байсан аж. Ингэхдээ “30 минутын дотор мөнгө шилжүүлэхгүй бол цуцлагдана хэмээн хэлээд мөнгө авдаг байсан байна.

Одоо тус этгээдүүдийг ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан иргэдийг цахим орчинд анхаарал болгоомжтой байхыг анхааруулжээ.

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top