Харж хандах хүнгүй, гэр оронгүй өндөр настаны банкны өрийг чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 08

89 насыг зооглож буй Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан Ш.Намжилсүрэн нь харж хандах хүнгүй, өөрийн гэсэн орон гэргүй учраас 2015 оноос удаа дараа Дархан-Уул аймгийн халамжийн хэлтэс, баг, сумын удирдлагуудад улсын асрамжийн төвд очих хүсэлтээ гаргаж байжээ.

Тэрбээр тэтгэвэрийн дэвтрээ барьцаалан зээл авсаны улмаас асрамжийн газарт очих боломжгүй байсан тул эхний ээлжинд аймгийн Засаг дарга С.Насанбат 200 мянган төгрөгний мөнгөн тэтгэмжийг тусламж болгон өгч байсан гэнэ. 2016 оны 12 сарын 20-ны өдөр тус өндөр настан аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай уулзаж асрамжийн газарт очих хүсэлтээ дахин тавьсныг шуурхай шийдвэрлэж, аймгийн Засаг даргын захирамж болон шаардлагатай бусад бичиг баримтыг бүрдүүлэн зээлийн асуудлыг шийдэж өгөхөөр Төрийн банк болон ТББ-уудад хандаж дэмжлэг үзүүлэхийг аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээр дамжуулан уриалсан байна.

Тус саналыг Дархан сумын НАМЗХ-ны тэргүүлэгчид хүлээн авч өчигдөр 500 мянган төгрөгийн хандивыг иргэн Ш.Намжилсүрэн гуайд хүлээлгэн өгчээ. Эмзэг бүлгийн гэр оронгүй өндөр настай Шагдарын Намжилсүрэн аймгийн удирдлагуудад хандсаны үр дүнд Төрийн банкнаас авсан тэтгэвэрийн зээлээ чөлөөлж Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газарт очих боломжтой болсон байна. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Engee(202.9.40.196) 2017 оны 01 сарын 10

Mundag yuma Darhanchuud

0  |  0
зочин(141.0.14.75) 2017 оны 01 сарын 08

маш зөв.шийдэл байна,

0  |  0
зочин(141.0.14.75) 2017 оны 01 сарын 08

маш зөв.шийдэл байна,

0  |  0
наран(103.212.116.152) 2017 оны 01 сарын 08

Болждээ

0  |  0
Ссссс(202.9.43.149) 2017 оны 01 сарын 08

Буянтай юм хийсэн байнаа.гэхдээ тэр асрамжийн газрын авгай нар тэгдэг бол аймаар байна :)

0  |  0
b(202.126.89.155) 2017 оны 01 сарын 08

ubs tv

0  |  0
t(202.126.89.155) 2017 оны 01 сарын 08

za da ter asramjiin gazariin heden abgai nar tut zagnaad buur tsohij bgaa haragdsan heden hogshchuuliig barag l shorongoos yalgaagui yum shig sanagdsan ubs jolooch t

0  |  0
иргэн(202.21.106.146) 2017 оны 01 сарын 08

Бурхан минь .буянтай хүмүүст баярлалаа

0  |  0
зочин(202.21.106.163) 2017 оны 01 сарын 08

Буян нь дэлгэрэг.Сайн үйлс бүхэн дэлгэрэг

0  |  0
Top