Одоогоос 166 жилийн өмнө дэлхий эргэдэг болохыг баталж байв

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 08

1851 оны нэгдүгээр сарын 8-ны энэ өдөр Физикч Жан Бернар Леон Фуко "Дэлхий эргэдэг" болохыг баталсан байна. Түүний хувьд Парис дахь гэрийнхээ подвалд өөрийн бүтээсэн төхөөрөмжөөр энэхүү нээлтээ хийсэн бөгөөд хожим түүнийг нь Фукогийн савлуур гэж нэрлэжээ.

Маш энгийн тэр төхөөрөмж нь 5 кг-ийн жинтэй гуулин бөмбөг байсан ба түүнийг хоёр метрийн урт төмөр утсаар тайзнаас дүүжилсэн байв. Тэр бөөрөнцгийн савлалт нь хүнд зүйлийг нэгэн цэгт өлгөсний дор дэлхий эргэлдэж буйг харуулсан үзэгдэл байлаа. Фуко өөрийн савлуурыг хоёрдугаар сарын 3-нд Парисийн одон орны төвд үзүүлэхдээ эрдэмтэдэд “Дэлхий эргэдэгийг ажиглахад урья” гэсэн бичигтэй урилга явуулсан байжээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ган(103.26.193.92) 2017 оны 01 сарын 09

монголчууд хэдэн мянган жилийн өмнө баталчихаад оддын зурхай гэгчийг зохиосон

0  |  0
Top