Х.Тамир нарт холбогдох хар тамхины хэргийг ирэх долоо хоногт шүүнэ

2017 оны 01 сарын 08

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болохоор товлогдсон байна.

Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн 2015 оны долоодугаар сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойр өртөөнд үйлдэл дээр нь барьсан байдаг.

Хар тамхины хэрэгт холбогдсон Х.Тамир, Л.Жавхлан, Н.Мөнхбат, Н.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 272.2, 169.1, 168.2 гэсэн зүйл ангиар шүүж буй юм.

Одоогоор Х.Тамир, Л.Жавхлан хоёрыг гадуур байцааж байгаа бол бусад гурван холбогдогчийг хориод байгаа юм.


Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.22.33) 2017 оны 01 сарын 11

Huuliin hun bj har tamhitai orootsolddog denduu uma. Unen zov shuuh heregtei. Ard tumen harj bga .

0  |  0
bi(119.40.103.3) 2017 оны 01 сарын 09

harah tsarainii oilgomjtoi nuhur bn da

0  |  0
zochin(202.179.24.225) 2017 оны 01 сарын 08

Ene odoo Garig anduuraad irtsen hun uu? Yamar alband yamar zui zohistoi ajillaj huuli sahiulahaa medehee baitlaa uhaan sanaa ni bolohoo btsan hun uu> IIim malnuudiig deehen ued /Mal aj ahui / geed zaazand ugdug bsiin!!! Nobsh turiin ner gutaasan! Setgeliin hatgui ulub dolov hiisen shunaliin tulam bn!!!

0  |  0
aagii(150.129.141.175) 2017 оны 01 сарын 08

iim ymnuudiig nasaar n horih heregteishde huuliinhan n ingeheer engiin irged n yahiin boljiinaa

0  |  0
Top