Прагийн амьтны хүрээлэнгийн захирлыг хүлээн авч уулзав

2017 оны 01 сарын 08

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин хатагтай Ивана Гролова, Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарыг хүлээн авч уулзлаа.

Прага хотын амьтны хүрээлэн зэрлэг адуу тахийг хамгаалж үлдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд 2010 оноос Монголд тахь нутагшуулах ажлыг амжилттай хийж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд Прагийн амьтны хүрээлэнгийн зардлаар Монголд нийт 23 тахийг тээвэрлэн авчирсан бөгөөд эдгээрийн 19-ийг Говийн их дархан газарт, бусдыг нь Хомын талд  нутагшуулжээ.

Прагийн амьтны хүрээлэн тахийг тээвэрлэн авчрахаас гадна амьдрах, нутагших орчныг нь хангах тодорхой хөрөнгө оруулалтыг ч хийсээр иржээ. Цаашид ч тахийг тээвэрлэн авчрах, нутагшуулахад санхүүгийн болон бусад дэмжлэг  үзүүлнэ гэдгээ ноён Мирослав Бобек БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзахдаа хэллээ.

Энэ жил Монголд тахийг эргүүлэн нутагшуулж эхэлсний 25 жилийн ой тохиох бөгөөд ирэх зургадугаар сард,  ойн үеэр нэмж тахь тээвэрлэж ирэхээр төлөвлөж буйгаа ноён Мирослав Бобек хэлэв. Монголд  1992 оноос тахь  нутагшуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Хустайн нуруу, Говийн их дархан газар, Хомын талд нутагшсан тахийн тоо 500 гаруйд хүрээд байгаа юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол дэлхийн цор ганц зэрлэг адуу- тахийг хамгаалж үлдэх, Монголд нутагшуулахад үнэлж баршгүй  хувь нэмэр оруулсан Монголд суугаа ЭСЯ, Прагийн амьтны хүрээлэнгийнхэнд талархал илэрхийлэв. Монголд тахь тээвэрлэж авчрах, нутагшуулах, өсгөж үржүүлэх БНЧУ-ын ЭСЯ болон Прагийн амьтны хүрээлэнгийн ажлыг цаашид ч дэмжиж, хамтран ажиллана гэдгээ мөн онцоллоо.

БОАЖЯ-наас  Говийн их дархан цаазат газрын  “Б” хэсгийг  өргөтгөхөөр ажиллаж буйгаа салбарын сайд хэлэв. Ингэснээр байгаль хамгаалагчийн орон тоо нэмэгдэж, тахь хамгаалалд ахиц гарах юм. Мөн “Тахь сэргээн нутагшуулах, хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байна. Ийм хөтөлбөртэй болсноор тахийг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг дэмжсэн эрх зүйн баримт бичигтай болох юм. Ирэх зун тэмдэглэх 25 жилийн ойгоос  өмнө дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхээр БОАЖЯ ажиллаж буйг   сайд   хэллээ. Мөн Монголд тахь нутагшуулсны ойн үеэр тахь нутагшуулах үйл ажиллагааны талаар болон тахийн тухай  олон нийтэд сурталчлах   хэрэгтэйг онцлов гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanaa(122.201.23.83) 2017 оны 01 сарын 09

Уг нь Чех хүнд найрамдал медаль юмуу Алтангадас өгсөн бол их урам болох байлаа. Оюунхорол сайдаа, та одоо энэ талаар бодоход оройтоогүй шүү

0  |  0
Зочин(202.9.43.252) 2017 оны 01 сарын 08

Хар дэлэнтэй заваан авгай БОАЖЯ ер тохирохгүй хүн салгаад сууна эр шүү юм нь чад 2 чадыг булсан гар даа

0  |  0
Сонгогч(202.9.43.252) 2017 оны 01 сарын 08

Оюунхоролоо чиний шунал хачин байгаа шүү Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр нөхөр хүүхдээ дагуулж Америкаар зугаалдаг хэн бэ новш чинь. Ховор ургамалыг хорьсон О цуцалсан яамныхан лиценз зарна 300 ТН даац нь 30 тн алах нээ

0  |  0
Budik(59.153.112.188) 2017 оны 01 сарын 08

Ийм буянтай ажил хийж байгаа энэ чех хүнд сайд Оюунхорол ядаж Алтангадас одонгоо энгэрт нь зүүгээсэй дээ. Бид буянтаныг бага ч гэсэн баярлуулж байх юм сан даа.

0  |  0
Top