“Бичигт”-ээс ирсэн адуунаас худалдаж авсан “Дөлгөөн шарга”, дууны клипэнд тогложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бичигт”-ийн боомтод байсан адуунуудыг өнгөрөгч оны сүүлчээр “Эмээлт” захад авчран махалсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Бичигт”-ийн боомтоос 1000 гаруй тооны адуу нийслэлд ирсэн бөгөөд тэдгээрээс зургааг нь монгол залуус худалдан авч, эх оронд нь үлдээсэн билээ.

Тэгвэл тус зургаан адууны нэг болох “Дөлгөөн шарга” хэмээх шарга морь СТА, дуучин Э.Төрмандахын шинэхэн уран бүтээлд оролцсон талаар дуулгалаа. Дуучны хувьд сар шинийн өмнөхөн бие даасан тоглолтоо үзэгч сонсогчдодоо толилуулахаар зэхэж байгаа бөгөөд энэхүү тоглолтод дуулагдах “Нүнжигтэй Монгол” дууныхаа клипэнд “Дөлгөөн шарга” морийг унасан байна. 

Энэ талаар “Тэнгэрийн чоно” ТББ-ын залуус “Шарга үрээгээ харах бүрийд эх орноосоо хичнээн мянган км-ын цаана амьдарж байгаа хэдий ч сэтгэл зүрх нь үргэлж Монголдоо байж, огт таньж мэдэхгүй ч гэлээ бидэнд итгэж “Миний дүү нар наад шаргыгаа алуулж, махлуулж болохгүй шүү. Заавал салгаж аваарай” хэмээн худалдаж авах бүх үнэ өртөгийг илгээсэн Суурь Пүрэвсүрэн ах таныхаа хүнлэг сайхан сэтгэлд бишрэх юм даа” хэмээн бичжээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мм(27.123.214.90) 2017 оны 01 сарын 09

Хий хоосон хийрхэлээс өөр юу ч хийж чадахгүй.

0  |  0
мм(27.123.214.90) 2017 оны 01 сарын 09

Тэнэгүүд

0  |  0
Hi(175.200.140.36) 2017 оны 01 сарын 09

Ezen ni bsan yum bolvuu ter zaluus

0  |  0
Top