Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны Банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.
Хятадын Үйлдвэр Худалдааны Банк нь Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн гурван жил дараалан тэргүүлсэн, зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй oлон улсад нэр хүнд бүхий банк ажээ.
Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй байдаг.
Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын “Ай Эн Жи”, БНХАУ-ын “Банк оф Чайна”, Япон Улсын “Сумитомо Мицуи Банкны Корпораци” болон “Токио-Мицүбиши” Банк “Юу Эф Жэй” банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх зөвшөөрлийг олгосноор гадаадын банкны нийт таван Төлөөлөгчийн газартай болж байна.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )