Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд дэмжлэг үзүүлнэ

2017 оны 01 сарын 09

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр болж өнгөрлөө. Энэхүү семинарын төгсгөлд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулсан бөгөөд Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Аймгийн засаг дарга нартай гэрээ байгуулж 3 чиглэлээр орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд дэмжлэг үзүүлэхээр болов. 

Тухайлбал, орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн техникийн түвшинг дээшлүүлэх, технологийн унаатай болгох, ажлын байрыг засварлах, сургалтанд хамруулах зэрэг арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 600 гаруй сая төгрөг зарцуулахаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top