Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор зөрчил гаргасан аливаа этгээдэд хүлээлгэх торгуулийн мөнгөн дүн мөн нэмэгдсэн.
Хууль, зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт 2017.01.05-ны өдрийн Улсын их хурлын чуулганы үеэр хууль, дүрэм зөрчигчид оногдуулж байгаа шийтгэл, ялангуяа торгуультай холбоотой асуудлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан, төлбөр тооцооны тусгай нэгж ашиглах, тодорхой мөнгөн дүнгээр оруулсан зэрэг хэд хэдэн янзаар хэрэглэж байгаа асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа, шаардлагатай бол жил бүр нэмэгдүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор торгуультай холбоотой асуудлууд иргэдийн амьдралд шууд нөлөөлж, хүндээр тусч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгосноор хэдхэн хоногийн өмнө 192 мянган төгрөгөөр торгуулах байсан жолооч шууд 240 мянган төгрөгөөр торгуулж байна. Гаргасан зөрчил нь ижил, шийтгүүлж байгаа хууль нь адил мөртлөө торгуульд төлөх мөнгө нь огцом өссөн. Иймд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тооцооны нэгж ашиглахаар хуулийн төсөлд тусгаад байна” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )