Японы гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Тошиба” корпорацийн гэр ахуйн салбар компани хятадуудын мэдэлд шилжлээ. Урд хөршийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн “Midea Group” компани Тошибагийн салбар болох “Toshiba Lifestyle Products & Services Corporation”-ы 80.1 хувийг 473 сая ам.доллараар худалдаж авчээ.
Ингэснээр “Midea Group”-ын үйлдвэрлэсэн хөргөгч, угаалгын машин, тоос сорогч болон бусад жижиг төхөөрөмжүүд “Тошиба” гэсэн брэнд нэрийн дор худалдаалагдах боломж нээгдэж байгаа юм. Компанийн 19.9 хувь нь “Тошиба” корпорацийн эзэмшилд үлдэх ч “Toshiba” брэнд нэрийг 40 жил дэлхий дахинд ашиглах эрх, 5,000 гаруй оюуны өмчийн патентаа Хятадын талд шилжүүлж өгч байгаа ажээ. Хятадууд компанийн нэг ч ажилтныг халахгүй гэсэн амлалт өгснөөс үзэхэд тэдэнд брэнд нэр л хамгийн чухал байсан бололтой. “Midea Group” нь 1968 онд Хятадын Гуандунь мужид байгуулагдсан, дэлхий даяар 200 салбар компани, 100,000 ажилтантай гэнэ. Өнгөрсөн жил 21 тэрбум ам.долларын орлого олжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
MIdea sain sain, gehdee yaaj Toshiba-g guitsehev. RIP Toshiba
midea sain um hiideg
ЗӨВ ШҮҮ