Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

2017 оны 01 сарын 10

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас санаачилан “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил” сэдэвт уулзалт энэ сарын 4-нд зохион байгуулжээ.

Тус уулзалтаар хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг бүх шатанд эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уулзалтад тус аймаг дахь Цагдаа, Тагнуул, Прокурорын газрын удирдлагууд болон Хилийн 0285 дугаар ангийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд оролцож, санал солилцжээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top