Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр болгон улс орон даяар тэмдэглэдэг. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа нар Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд та бүхний улс эх орон, нийслэл, дүүргийн хөгжилд оруулсан хувь нэмэр их. Улсын Бага хурлаас эхтэй үе үеийн хууль тогтоох дээд байгууллагад иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдон ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрхэм та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид цаашдаа Ардын Их Хурлын депутатуудынхаа үнэтэй зөвлөмж, дэмжлэгийг хүлээн авч хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
АИХД ТУХАЙН ҮЕД ХАМТ ОЛНОО ТЭРГҮҮЛСЭН ХАМГИЙН САЙН ХҮМҮҮСИЙГ ШИЛЖ СОНГОЖ ШҮҮЖ БАЙЖ ХАМТ ОЛНОО ТӨЛӨӨЛӨН АИХ ДЕПУТАТААР СОНГОГДОН АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙХ ОДООГИЙН СОНГУУЛЬ БОЛХООР ХЭН ИХ МӨНГӨ ХАНДИВЛАСАН НАМУУДЫГ ИХ МӨНГӨӨР ХАХУУЛ ХИЙСЭН ХҮМҮҮС СОНГОГДДОГ ТОГТОЛЦООТОЙ БОЛЧХООД БАЙНА ТИЙМ УЧРААС ЭНЭ ӨМНӨ НЬ АИХД БАЙСАН ХҮМҮҮС ОДООГИЙН ТОГТОЛЦООГ ТАСЛАН ЗОГСООХОД ЯМАР ЧИГ ШУГАМ ТУРШЛАГА ЗААВАР ӨГЧ БОЛХООР БАЙНА ӨӨРСДИЙН САНАЛ БОДЛОО ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ АРД ТҮМЭН НИЙТЭЭРЭЭ ИНГЭЖ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БАЙЖ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛЖ ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭ ТЭРГҮҮЛЭХ ЭХ ОРОНЧ ХҮМҮҮС