”Хэргийн хөдөлгөөний стандарт” сэдвээр зохион байгуулав

2017 оны 01 сарын 11

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын "2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд тусгагдсаны дагуу дотооддоо сургалтаа явуулж эхэллээ.

Анхны сургалтыг 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад "Хэргийн хөдөлгөөний стандарт” сэдвээр зохион байгуулав.

Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар удирдан явуулж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой хуулийн зохицуулалт, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг мөрдөх журмын хүрээнд  хичээл зааж, тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцлаа.
 
 
 
 
 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн, Олон нийттэй харилцах мэргэжилтэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top