Мөн Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогод улс орны эдийн засгийг сэргээх, дотоодын үйлдвэрлэл, нөөцөд түшиглэсэн олон тулгуурт эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн хөгжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж дунд хугацаанд эдийн засгийг тэлэх асуудал чухлаар тавигдаж байна. Байнга нөхөн төлждөг нөөц баялагтай, нийт ажиллах хүчний 55,0 орчим хувийг ажлын байраар хангаж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн асуудал улс орны хөгжлийн болоод Засгийн газрын 2016 -2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм болж байна. Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээ, дэд салбар тус бүрийн онцлог, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж ХХААХҮ-ийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, тооноос чанарт шилжих бодлого нь үйл ажиллагаанд баримтлах чиглэл байх юм. Үүний тулд түүхий эд, бүтээгдэхүүний нөөцөд суурилан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж хамтран ажиллах, маркетингийн сүлжээ, менежментийг боловсронгуй болгох, оновчтой тогтолцоо, эрх зүйг бүрдүүлэх, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах өндөр хариуцлага байгаа гэдгийг онцоллоо.
ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын сургалт-семинараар үргэлжлэн явагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )