“Эрхэт Монгол Групп”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2017 оны 01 сарын 13

МҮМХ нь эрхэм зорилгынхоо хүрээнд 2017 оныг “Хамтын ажиллагааны жил” болгон зарласан. Энэ ажлын хамгийн эхний хамтын ажиллагааны гэрээнд “Эрхэт Монгол Групп”-ын удирдлагууд гарын үсэг зурлаа. “Эрхэт Монгол Групп” нь хэвлэл мэдээлэл, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлал, ачаа тээвэр, маркетингийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг юм.

Энэхүү гэрээ зурагдсанаар Монголын Үндэсний Маркетингийн Холбооны гишүүд болон гишүүн байгууллагууд “Эрхэт Монгол Групп”-ээс эрхэлэн яуулдаг www.zindaa.mnwww.breakingnews.mnwww.factnews.mnwww.ugluu.mnwww.undesten.mnwww.zone.mnwww.criminaz.mnwww.prnews.mn сайтууд, Зиндаа сэтгүүл, Зиндаа сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээ мэдээлэл, зар сурталчилгаагаа хөнгөлөлттэй үнээр гаргах, хоёр байгууллагын хамтарсан сургалтуудад суралцаж мэдлэг мэдээллээ дээшлүүлэх боломж нээгдэж байгаа юм.

        Tа бүхнийг МҮМХ-ны гишүүн байгууллагаар элсэн орж, өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг бусад бизнесийн байгууллагуудад хүргэх, бусад гишүүн байгууллагуудад хөнгөлөлт үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны хамгийн оновчтой хэлбэрийг сонгон ажиллахыг хүсэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aa(150.129.143.144) 2017 оны 01 сарын 14

aaaa

0  |  0
Top