Хойд, урд хөршийн Засгийн газрын тэргүүнүүд Монголын эрх ашгийг хөнджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 14

Хойд, урд хөршийн гүйцэтгэх засаглалын тэргүүн нар Санкт Петербург хотноо уулзалт хэлэлцээр хийсэн билээ.  Уулзалтаар ихэвчлэн эдийн засаг, худалдааны чиглэлийн асуудлыг хөндөж ярилцжээ. Энэ үеэр манай улсын ашиг сонирхол ч хөндөгдсөн байна. Тодруулбал, ОХУ манай улсын экспортын гол салбар болох хөдөө аж ахуй, хүнсний салбарт БНХАУ-ын зах зээлийг эзлэхийн төлөө бидэнтэй өрсөлдөх нь гарцаагүй болжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев БНХАУ-ын “Global watch“ теле хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа хоёр улс худалдааны эргэлтээ 2020 он гэхэд одоо байгаагаас 2.5 дахин нэмэгдүүлж, 200 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ итгэл төгс мэдэгдсэн. Хойд урд хөрш 10 жилийн өмнө худалдааны хэмжээгээ 100 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьж байжээ. Улмаар 2014 онд энэ зорилгодоо бараг л хүрсэн аж. Гэвч 2015 онд 63 тэрбум, энэ оны эхний найман сард 40 тэрбум ам.доллар болж огцом буурчээ. Тиймээс хоёр тал хоёулаа бараа эргэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэх эрмэлзэл дүүрэн байна. 200 тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Тиймээс энэ хязгаарт хүргэхээр хоёр тал салбар бүрт бололцоогоо дайчлахаар болсон байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт өргөн боломж байгааг онцолж байгаа аж. Энэ салбарт Монгол, Казахстан, Тажикистан гэсэн улсуудтай өрсөлдөнө гэж тэрээр онцолсон байна.

Хэдий бараа эргэлт жил дараалан буурсан ч ОХУ-ын хувьд БНХАУ нь худалдааны хамгийн гол хамтрагч хэвээр байна. Харин БНХАУ-ын хувьд ОХУ эхний 10-т ч багтахгүй байгаа юм. Урд хөрш 2015 онд АНУ (558.38 тэрбум ам.доллар), Япон (278.68), БНСУ (275,90) Тайвань (188,56) улстай хамгийн их худалдааг хийжээ.      

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boo(202.21.106.126) 2017 оны 01 сарын 17

huudliin soyl hodoodoo tohirno orchin ued

0  |  0
kodoo(202.21.106.126) 2017 оны 01 сарын 17

huudliin soyl hodoodoo tohirno orchin ued

0  |  0
zochin(202.9.40.53) 2017 оны 01 сарын 16

MANgaruud yu bodoj bdg yum boldoo Munh orgil n odoo orilooch

0  |  0
kkkkk(59.153.113.63) 2017 оны 01 сарын 15

МАНхан юу бодож байгаа бол

0  |  0
zochin(202.229.145.148) 2017 оны 01 сарын 15

uls toriin togtvorgui baidlaas bolood mon ih zuil aldaj baina daa. alban tushaal ashiglaj mongo bosgodog asuudliig zogsoohgui bol manai uls mash ih hohirch baina.

0  |  0
би(139.5.216.124) 2017 оны 01 сарын 14

оростой харилццаг хөгжүүлэхэд бид өөрсдөө шогтоод байгаа шүүдээ ингэж байж хятадын хоол болох вий

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 01 сарын 14

Хайрт хорш америк руугаа мах ноосоо чирээд явнаа

0  |  0
kkk(124.127.168.9) 2017 оны 01 сарын 14

Сүртэй юм. Яаав л гэж дээ

0  |  0
Top