Хөгжлийн банкны олон улсад гаргасан бондын эргэн төлөлт ирэх гуравдугаар сараас хийгдэнэ. Эхний ээлжинд 580 сая ам.долларын төлөлт хийгдэх юм. Шууд гаргаад зээлээ төлөх боломж Засгийн газарт байхгүй байгааг мэдэгдэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын мэдэгдсэнээр гурван сонголт бий аж. Тэрээр “ Нэгдүгээрт, бэлэн мөнгөө төлөх, хоёрдугаарт, ямар нэгэн байдлаар хойшлуулдаг. Гуравдугаарт төлж чадахгүй гэдгээ албан ёсоор зарладаг” гэсэн юм.
Зээлийн эргэн төлөлт хийх боломж тааруу гээд дампуурлаа зарлаж болохгүй тул зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах нь хамгийн боломжит хувилбар гэж Засгийн газар тооцжээ. Иймд Засийн газар зээлийн төлөх хугацааг хойшлуулахаар хөөцөлдөж эхэлсэн байна.
Т.Амараа
Сэтгэгдэл ( 2 )
zeeleed, uren taran hiij chadsan yum chini tuluhud yamar ch asuudalgui bailgui dee.
Цаг хугацаанд нь төлнө гээд донгосцгоогоод байсан яасан бэ???