НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт болно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

  НӨАТ-ын урамшууллын 19 дэх буюу 2016 оны сугалааны сүүлийн тохирол энэ сарын 22-ны ням гарагт болох гэж байна.

Иргэн та 2016 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн ebarimt.mn системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.

Төлбөрийн баримтын мэдээллээ цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top