Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Банк Хоорондын Нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцов

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

 Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 18-аас 21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Улсын Саня хотноо зохион байгуулагдсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) Банк Хоорондын Нийгэмлэгийн (БХН) чуулга уулзалтад оролцоод ирлээ.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Торгоны замын эдийн засгийн бүс: Хамтарсан хөгжлийн шинэ санаачлага” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрөв.

Чуулга уулзалтын гол зорилго нь ШХАБ-ын БХН-ийн гишүүн болон түнш банкууд хооронд бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхэд түлхэц болох, нээлттэй харилцааг бий болгоход дэмжлэг үзүүлэх юм. Уг чуулга уулзалтад ШХАБ-ын Хэрэг эрхлэх газар, БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Харилцааны яам, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, БРИКС-ийн Шинэ Хөгжлийн банк, Торгоны замын сан, Казакстаны Хөгжлийн банк, Киргистаны РСК банк, ОХУ-ын Внешэкономбанк, Тажикистаны Амонатбанк, Беларусын Беларусбанк, Пакистаны Хабиб банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны төлөөлөгчид оролцсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top