”Мэргэжлийн” Засгийн газрын цагаа олсон ганц шийдвэр

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр  өнгөрсөн арваннэгдүгээр сард "Тэтгэвэрийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулна" хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл үүний дагуу ахмад настны тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувийн хүүтэй байсныг 15 хувь болгож бууруулах шийдвэр өнөөдрөөс  хэрэгжиж эхэллээ. Ахмадууд сар шинийн бэлтгэлээ базаахаар тэтгэврийн зээл авах нь нэмэгддэг энэ үед цагаа олсон шийдвэр болов.

Ингэхдээ өнөөдрийн байдлаар, Хаан болон Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авагчдад  15 хувийн хүүтэй зээл авах бололцоо нээгдэж байгаа юм.

Учир нь тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог болсонтой холбогдон  нийт 378 мянга орчим тэтгэвэр авагч байгаагийн 91 хувь нь Төрийн банк, “ХААН” банкаар үйлчлүүлдэг аж. Өөрөөр хэлбэл аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байна,  үүний дагуу Банкны тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийг удирдлага болгоод Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тухайн зээлийн эргэлт, зээлийн багцтай нь уялдуулж байршуулдаг. Энэ дагуу Төрийн банк, “ХААН” банканд 45 тэрбум төгрөг байршуулжээ.

Ингэхдээ богино хугацаат буюу 6 сар хүртэлх зээлийн хүүг л бууруулсан бөгөөд урт хугацааны зээлийг банкны хүүгээр олгох юм байна. Харин өмнө зээлээ авчихсан иргэд зээлээ төлж дууссаны дараа 15 хувийн зээлийн хүү рүү шилжих боломж бүрдэх юм.

 

Тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар ийн бууруулсан нь зөвхөн эхлэл бөгөөд ХНХЯ-наас цаашид хүү бууруулах асуудлаар шат дараалсан ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн цаашид бага хүүтэй зээлийг бусад арилжааны банкуудаар дамжуулан авах боломжийг судлаж байгаагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.  

Засгийн газрын дээрх шийдвэр бодит байдалд хэрэгжиж байгаа эсэхийг  тодруулахаар,  манай сурвалжлах баг Төрийн банкийг зорьсон юм.

Энэ  талаар тус банкны мэдээллийн ажилтнаас тодруулахад "Манай банк Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг өнөөдрөөс эхлэн Монгол орны өнцөг булан бүрт байрлах өөрийн 540 салбар нэгжээрээ дамжуулан  олгож эхэллээ. Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл нь богино  буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 15.0% буюу сарын 1,25%-ийн хүүтэй. Та Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авдаг, энгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлгүй бол энэхүү зээлийг авах боломжтой.

Харин урт хугацаатай буюу 7 сар болон түүнээс дээш хугацаагаар тэтгэврийн зээл авах бол банкны үндсэн нөхцөл болох жилийн 18.0% буюу сарын 1.5%-ийн хүүтэй олгоно. Хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл олгох хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх тул та өөрийн хүссэн үедээ тэтгэвэр авдаг Төрийн банкны салбарт хандан зээлээ аваарай" гэв.

Хаан банкны тухайд Засгийн газрын дээрх шийдвэр мөн л хэрэгжиж эхэсэн байна. Ахмад настны тэтгэврийн зээлийн хүү буурсантай холбогдуулан Хаан банк, Төрийн банк нэлээдгүй ачаалалтай ажиллаж байлаа.  Энэ үеэр ахмадын байр суурийг асуулаа.

Ахмад настан Б.Норов

"Сар шинийн баяр дөхөхөөр ахмадууд бид тэтгэврийн зээлээ л авдаг. Тэгвэл өнөөдрөөс тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар ч болтуай бууруулж, бидний амьдралд тус болох шийдвэр гаргаж байгаад баяртай байна. Цагаан сарын тавгын ширээ, ууц, бэлэг сэлт авахын тулд дор хаяж зургаан сарын тэтгэврийн зээл авдаг” гэв.

 

Ахмад настан Н.Дашсүрэн

"Тэтгэвэр буурсан тухай мэдээ сонсоод эмээ нь зээл авах гээд хүрээд ирлээ. Цагаан сар дөхөж байгаа учраас бидний ихэнх л тэтгэврийн зээл авч  шинэ сараа угтдаг. Зээлийн хүү буурсан учраас баяр дөхөх тусам банкны очер нэмэгдэнэ гэж бодоод зээлээ эрт авч байгаа юм” гэлээ.

Мэргэжлийн засгийн газар байгуулагдсанаас хойшхи авч хэрэгжүүлж буй томоохон ажил нь магадгүй тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан энэхүү шийдвэр болов. Ахмадын хувьд намар сургууль эхлэх болон цагаан сарын үеэр тэтгэврийн зээл авах нь илүүтэй нэмэгддэг билээ.

 

Дашрамд хэлэхэд, улсын хэмжээнд тэтгэвэр дахин тогтоох аян энэ долоо хоногт эхэлсэн тул  иргэд тэтгэврээ үнэн, зөв тогтоолгосон эсэхээ нягтлуулахын тулд харьяа газрын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, хэлтэсүүддээ очихыг зөвлөе.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.143.14) 2017 оны 01 сарын 19

Ene ikh zev ehlel gej haraj baina. Gehdee heleh ug baina. Hichneen zeeldegch jild nas bardag yum, hedii hemjeenii hohirol Bankind uchirdag yum, Bank yamar aldagdal huleedeg uchraas huugee oligtoi buulgahgui baigaa yum, ene bol uneheer ersdelgui zeel, ami nasiig ny zeeliin uldegdleer ny daatgaliin company-d daatgamaar baina,ternees bish genetiin osol gesen huuramch daatgal hiimeergui baina, nastai humuus genetiin osloor nas barahuu, huu g ny oligtoi buulgaj bolohgui baigaa shaltgaaniig oloh, ene chin uneheer naidvartai zeeldegch nar shuu dee

0  |  0
Zochin(150.129.143.14) 2017 оны 01 сарын 19

Ahiad buulgamaar baina. Bankuus ene ikh mungiig ergelduuleed ikh ashig olj baigaa, bas zeel telegch nar ny uhchihgui bol naidvartai,avsan zeeliin hemjeegeer ny ami nasnii daatgald daatgaad evchnii ulmaas bolon genetiin osloor nas barval ergeed zeeliig ny uldegdleer ny daatgal ny haachihdag tiim daatgal nevtruulmeer baina. Teriin bank neg jiliin hugatsaatai daatgal hiij baina, ene chin am nasnii hamgaalalt bish, ender huraamjtai daatgalaar irgedee Bank shulj baina. Ur huuhded ny gai bolohguigeer asuudliig shiidmeer baina,Nas barahaar ny orchuulgiin mungiig ny suutgaad avdag yum gesen.

0  |  0
zochin(49.0.157.147) 2017 оны 01 сарын 19

zub shiidber garchee.bayartai bna.tetgeberiig ni unen zub togtoocniig sain shalgah heregtei.c.erdenii shiidbereer stuun toonii ah duus hamaatan sadan tanidag naiz nuhud ni niigmiin daatgaliinhand mungu ugch tetgeberee nemuulsen shuu! uuniig sain shalgaarai!

0  |  0
zugeer(103.10.22.20) 2017 оны 01 сарын 19

huugui zeelchihej boldoggui yumuu huurhii undur nastnuudad yamar ta nariin offshore bish tertei tergui suutgaad butsaagaad avchihaas hoish

0  |  0
zochin(202.9.41.27) 2017 оны 01 сарын 18

Duurgiin niigmiin daatgaliin baitsaagchid handah yumuu ted nar l tetgever hyanaj togtooson shde

0  |  0
Иргэн(202.9.43.125) 2017 оны 01 сарын 18

Сэтгэл бвал зүтгэл гарч бна. Дусал дуслаар нэм . . сайдуудаа

0  |  0
Эмээ(150.129.142.229) 2017 оны 01 сарын 18

Капитал банкнаас тэтгэвэр авдаг хүмүүс тэгээд хөнгөлөлтөнд хамрагдахгүй юм уу. Хэлээд өгөөч эмээдээ

0  |  0
Зочин(67.213.218.72) 2017 оны 01 сарын 18

Болж дээ хөөрхий муу өвөө эмэ нарт маш их нэмэр болж байгаа. Хүүгийн дарамт гэдэг их байсан юм.

0  |  0
Top