Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

2017 оны 01 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр боллоо

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав.

Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой.

Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулна.

Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу  1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм.  

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.70.46.233) 2017 оны 01 сарын 19

hvvhdiin mongiig adil tegsh olgoh heregtei shdee.hediigeer bvleg todorhoilson ch gesen vnen shudarga bish bna.bolomjtoi neg ni aech bna.amjirgaanii tvwshinii sudalgaa hudlaa bna.belneer awahgvi bgaa hvvhdvvd mongoo orj 2019 on hvrtel hurimtlagdaj bga esehiig yaj shalgah we.Minii oilgosonoor mongoo orj bga vgvig net.eer shalgaj bolno gej oilgoson.hvvhdiin рд.g hiigeed shalgana gesen bsan

0  |  0
s(59.153.87.221) 2017 оны 01 сарын 19

asargaanii mongoo nemeechee malnuda

0  |  0
zoloo(202.70.46.233) 2017 оны 01 сарын 19

hvvhdiin mongo belen busaar awah bolson hvvhdvvd mongoo orj bga vgvig yaj shalgah we.

0  |  0
Ариунаа(202.9.40.97) 2017 оны 01 сарын 19

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ядаж өгч болохгүй юмуу арай ч дээ хэт туйлшрах юма хороонд хэлэхээр танайд очиж үзнэ гээд 2 сар боллоо ажил их амжихгүй л ба бололтой ард бид хохирсоор хаана хандах вэ

0  |  0
бо(27.123.214.118) 2017 оны 01 сарын 19

Зайлаа ордоноо засах мөнгөө гаргаж чадаж байж хүүхдүүдийг ялгана айн манайх энэ 76аас баян бүр 20р түвшинд

0  |  0
irgen(203.91.115.45) 2017 оны 01 сарын 18

Hvvhed bvr degsh erehtei shvde neg hesegt in ogod nogoo hesgiig in bitgii gomdogod bai ene saraas ihled bvh hvvhded og urid sariig nohoj og

0  |  0
irgen(203.91.115.45) 2017 оны 01 сарын 18

Omnono hvvhed bvrt ogoj baisan odoo yadad tegej ogohgvi bga

0  |  0
Irgen(202.9.43.228) 2017 оны 01 сарын 18

Odoo dahij boon ajil tuunig hiih humus tsalin hols ged negent omno ogch bn bol hundrelgyiburgeljluuj bolohgyi l ym bh da

0  |  0
Bolor(103.10.22.179) 2017 оны 01 сарын 18

Manaih 15 r bvleg asramjiin hvvhedtei ailiin hashaand baishin bariad amidardag tegsen hvvhdiin mongo olgogdohgvi horoo halamjaas asuuhaar onoogooroo orohgvi gd uguhgvi bga ymar uchirtaigni medmeer bn ter zoriltot bvleg ene geedl svr svr yrina ezendee hvrch ajilmaar bnshdee

0  |  0
B(202.126.91.89) 2017 оны 01 сарын 18

Umnu ni bvh hvvhded l zvgeer uguud bsan ymig yagaad huuchin heweer ni ugch bgvi bgan boloo

0  |  0
Зочин(59.153.113.158) 2017 оны 01 сарын 18

Өмнөх саруудынх яах юм бол

0  |  0
Top