”Гацуурт”-ын Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс алтан бурхан, үнэт эдлэл хулгайлагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

 Манай улсын нэр бүхий хүмүүсийн гэрт нь хулгай орсон хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн амны зургаан айлд хулгай орж, алтан бурхан, үнэт эдлэл нь  хулгайлагдсан байна.

Уг хэргийг үйлдсэн этгээд БНСУ-ын иргэн байсан бөгөөд хулгайлсан бурхадынхаа заримыг каргороор явуулсан байна. Мөн  тэрээр өмнө нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байжээ.

Хулгайд эд зүйлсээ алдсан  зургаан айлын дотор "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, Бизнесмэн н.Оргил, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай  зэрэг айлынх байгаа гэнэ.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.229.123.163)  2025 оны 03 сарын 13

Манайхан ажилаа хийгээсээ

1  |  0
BOLJ (202.179.24.210)  2025 оны 03 сарын 13

GAN

1  |  0
сүрэг (202.179.31.242)  2025 оны 03 сарын 13

БУРХАН АВААГҮЙСЭН БОЛ БАРИГДАХГҮЙ Л БАЙЛАА

1  |  0
сүрэг (202.179.31.242)  2025 оны 03 сарын 13

БУРХАН АВААГҮЙСЭН БОЛ БАРИГДАХГҮЙ Л БАЙЛАА

1  |  0
?,,;”” (177.73.69.212)  2025 оны 03 сарын 13

Sain bna

1  |  0
Top