Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны буюу өчигдрийн хуралдаанаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгасан билээ.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт орсон эсэхийг эцэг эхчүүд ихээхэн сонирхож байгаа юм. Тиймээс энэ талаар холбогдох албанаас тодруулахад "Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Эцэг эхчүүд дахин бичиг баримт бүрдүүлж, арилжааны банкуудад хүсэлт гаргах шаардлагагүй. Хуучин процессын дагуу олгогдоно" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )