Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн тайлангаас харахад, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс 2016 оны 4-р улиралд 2010 оны эцсээс 83,3 хувиарч өсч, өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар, өмнөх улирлаас 0.6 хувиар буурсан байна. Орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны 4-р улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан дүүрэгт 6.6 хувь, Баянгол дүүрэгт 5.0 хувь, Чингэлтэй дүүрэгт 4.3 хувь, Баянзүрх дүүрэгт 4.1 хувь, Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 0.6 хувь, Сүхбаатар дүүрэгт 0,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 4-р улиралд өмнөх оны мөн үеэс зургаан дүүрэгт 3.4-6.3 хувиар, 1970-2001 оны орон сууцны үнэ 2.8-6.2 хувиар, 2002 оноос ашиглалтад оруулсан орон сууцных 2.6-9.5 хувиар буурсан байна.
1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 4-р улиралд өмнөх улирлаас зургаан дүүрэгт 0.2-1.7 хувиар, 1970-2001 оны орон сууцных 0.2-0.9 хувиар, 2002 оноос хойшхи орон сууцны үнийн индекс 0.1-0.7 хувиар буурчээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 5 )
Урьдчилгаагүй болгомоор юмаа
Urdchilgaa ogoxgvigeer bair bval zvgerk bna ingej ix bair barigdaj bxad manaix gexedl sard 450 bair xolsolj bga ter mongoo oorinin bairanda tolbol zvger shd ta nart ch amar yum boluu gej bodoj bna uridchilgaa igox chadaltai xvn vnende alga
Uridchilgaa tolohguigr bairand oruulj bolohgui ymu sar bolgon mongo tolood bair holsolj sj bga irged olon bn shude tegeh ym bol olon irged bairand oroh huseltei bnaa belen monggui irgeddee bolomj olgowol utaa ch gesen baga zereg buurnaada