CNN, HBO, TNT, TNS, Cartoon Network, “Warner Bros” зэргийг бүгдийг нь нийлүүлээд 86 тэрбумаар заржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 20

АНУ-ын мэдээлэл холбооны "AT&T холдинг" нэг салбарт үйл ажиллагаа явуулдаг “Time Warner” холдингийг худалдаж авснаа албан ёсоор зарлалаа. "AT&T"-гээс гаргасан албан ёсны мэдээлэлд худалдан авалтын нийт дүн 85.4 тэрбум ам.доллар болсон гэжээ. Тэд үүнээс гадна “Time Warner”-ын өрийг дарах үүргийг өөртөө хүлээсэн бөгөөд үүнийг оролцуулах юм бол 108.7 тэрбум ам.доллар гаргасан байна.

“Time Warner” нь АНУ төдийгүй дэлхийд алдартай CNN, HBO, TNT, TNS, Cartoon Network теле суваг, “Warner Bros” кино компани болон бусад студиудтэй эзэмшдэг байсан юм. Хоёр компани нэгдсэнээр АНУ-ын түүхэн дэх хамгийн том мэдээлэл холбооны компанийг үүсгэжээ.

Дашрамд сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч болоод буй Д.Трамп  AT&T, “Time Warner”-ын нэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн зарласан билээ.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top